Хятад улс вольфрамынхаа дийлэнх хэсгийг АНУ-д нийлүүлдэг. Тус улс экспортоо мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж байгаа нь өөрийн дотоодын хэрэгцээний өсөлт болон вольфрам агуулсан бүтээгдэхүүний экспорт буурсантай холбоотой аж. Цаашид уг металлын зах зээл ямар байх нь томоохон шинэ нөөц илрүүлэх хайгуулын ажлаас хамаарна.
Дэлхийн вольфрамын зах зээлийг хурдацтай өсгөж буй Ази, Номхон далайн орнуудын хэрэгцээ энэ онд 45 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн арван жилийн хэрэгцээний өсөлтөд дүн шинжилгээ хийж үзсэнээр жилийн өсөлт найман хувьд хүрнэ гэж дүгнэжээ. Үүний дагуу тооцсоноор энэ оны хэрэглээ ийм хэмжээнд хүрэх төдийгүй Хятад, Япон улсын экспорт АНУ болон Зүүн Европыг чиглэж байна.
