Перу улсын зэс үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн сард найман хувиар буурч, 98 мянган тонн болжээ. Харин тус улсын цайрын үйлдвэрлэл 10, төмрийн хүдрийнх бүр 86 хувиар огцом нэмэгдсэн байна.
Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог Перу улсын Уул уурхайн сайдын орлогч Фернандо Гала 2020 он гэхэд зэсийн үйлдвэрлэлээ дөрөв дахин нэмэгдүүлэх зорилготой буйгаа онцолж, “ингэснээр бид Чилитэй өрсөлдөх болно” хэмээжээ.
Эдүгээ тус улс жилдээ 1.3 сая тонн зэс үйлдвэрлэж буй аж.
Mongolnews.mn
