Өнгөрсөн сард БНХАУ-ын газар, байгалийн нөөцийн яамнаас гаргасан судалгаагаар Хятадад 1999 оноос хойш нийт 1830 тонн алтны нөөц илрээд байгаа гэжээ.
Одоогоор долоон ажлын хэсэг 53 алтны судал дээр ажиллаж байна. Алтны уурхайг бүрэн ашиглаж чадвал нийт 35 тэрбум юанийн ашиг олох боломжтой. Энэ нь Хятадын эдийн засаг маш том хөрөнгө оруулалт болно хэмээн эдийн засагчид үзэж байна. Алтны хэрэгцээ өсч буй энэ үед Хятад улс дэлхийн алтны хэрэгцээний 36 хувийг нийлүүлэх хэтийн төлөвлөгөө гаргажээ.
Mining.mn
