Тухайн иргэний оршин суух хэлбэрээс хамааран долоон өөр өнгийн үнэмлэх хэвлүүлсэн байна. Тухайлбал, хөрөнгө оруулагч саарал, суралцагч ягаан, хөдөлмөр эрхлэгч шаргал үнэмлэхтэй байх юм. Нийтдээ 36 мянган гаруй хүнд үнэмлэх олгох аж.
Уг үнэмлэхийг олон улсад мөрддөг хэмжээ, стандартын шаардлага хангасан интеграл схем, цахим хэлбэртэй, багтаамж сайтай, олон төрлийн нууцлалтай үйлдвэрлэсэн тул хуурамчаар хийх боломжгүй гэнэ. Цахим үнэмлэхэд тухайн хүний овог нэр, төрсөн огноо, зураг, гадаад паспортын дугаар, оршин суух хаяг, гарын бүх хурууны хээ зэрэг шаардлагатай мэдээллүүдийг багтааж.
