Login

Please log-in using your user-name and password to fully access to the MNMA website content.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

English (United Kingdom)
Banner
Home News Local news ЭВДЭРСЭН ГАЗРУУДАД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХЭРХЭН ХИЙХИЙГ ТОДОРХОЙЛНО
A+ R A-
Thursday, 12 January 2012 08:57
Rate this item
(0 votes)

ЭВДЭРСЭН ГАЗРУУДАД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХЭРХЭН ХИЙХИЙГ ТОДОРХОЙЛНО Featured

Ашигт малтмалын газар БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтран уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон газруудыг судлах гурван сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж байна. Ингэхдээ эвдрэлд орсон газруудаас ус, хөрсний дээж авч лабораторид шинжлэх юм. Энэ хүрээнд нийтдээ 300 гаруй газарт судалгаа хийнэ.

Манай улс эвдрэлд орсон газруудынхаа хөрс, усыг судалснаар нөхөн сэргээлт яаж хийхээ тодорхойлох юм. Мөн судалгааны ажил дууссаны дараа эвдэрсэн болон нөлөөлөлд орсон газруудын нэгдсэн мэдээллийн сантай болно. Төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд дууссаны дараа лабораторийн тоног төхөөрөмж болон судалгааны ажилд хэрэглэсэн бүх зүйлийг манай улсад шилжүүлж өгнө. Ингэснээр Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй хөрс, усны бохирдлоо шинжлэх нэгдсэн том лаборатори, мэргэшсэн боловсон хүчинтэй болох юм.

 

Last modified on Friday, 13 January 2012 17:52
Bilgee

Bilgee

Working as a Press representative and editor of the "Mineral News" newspaper in MNMA since 2004.

Social Profiles

blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах