Login

Please log-in using your user-name and password to fully access to the MNMA website content.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

English (United Kingdom)
Banner
Home News Local news SAFETY FIRST 2012 БАГА ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН
A+ R A-
Monday, 16 January 2012 04:08
Rate this item
(0 votes)

SAFETY FIRST 2012 БАГА ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН Featured

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци Монгол Улсад анх удаа “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг 2012 оны гуравдугаар сарын 22, 23-нд “Чннгис” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр манай улсын уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал юм. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн дэлхийн улс орнуудад “Эхлээд аюулгүй ажиллагаа, дараа нь үйлдвэрлэл” гэсэн зарчим мөрдөгддөг билээ. Аюулгүй ажиллагааг чанд баримталснаар уул уурхайн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа хангагдаж, тэр хэрээр тухайн аж ахуйн нэгжийн нэр хүнд дээшилж, ашиг орлого ч нэмэгдэх нь зүйн хэрэг.

Сүүлийн жилүүдэд манай аж ахуйн нэгжүүд өөрийн үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах болж, энэ чиглэлээр багагүй ажил хийж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч уул уурхайн үйлдвэрэлийн аюулгүй ажиллагааны нэгдсэн бодлого байхгүй, холбогдох стандарт, журмууд нь цаг үеэсээ хоцрогдсон, аюулгүй ажиллагааны шинэ, дэвшилтэт онол арга зүй, техник технологийн талаарх мэдээлэл дутмаг, энэ чиглэлээр амжилттай ажиллаж буй нэгнийхээ туршлагаас суралцах, харилцан мэдлэгээ солилцох боломж бололцоо байхгүй байна.

www.safetyfirst.mn

Тиймээс Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхийн төлөө бодлого, үйл ажиллагаагаа явуулж буй тус ассоциаци нь дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангахад тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээл, тэдгээрийг даван туулах боломжийг хамтдаа хайх, бие биенийхээ тэргүүн туршлагаас суралцах боломжийг нээх үүднээс “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү арга хэмжээгээр уул уурхайн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд төрөөс баримталж буй бодлого, аж ахуйн нэгжүүдийн тэргүүн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах шилдэг дэвшилтэт техник технологи, арга ажиллагаа болон эрсдлийн менежмент гэсэн сэдвийг хөндөнө. Мөн бага хурлын үеэр зохион байгуулагдах үзэсгэлэнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгчид өргөнөөр оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна.

 

Ganby

Ganby

The Mongolian National Mining Association was established in 1994 so as to best safeguard the lawful interests and legitimate benefits of its members by seeking to reflect their voices and concerns in the state policies, provide the members and the general public with the most up-to-date and comprehensive information and knowledge on the minerals industry, and help build lasting and effective cooperation and partnerships for the industry.

Website: www.miningmongolia.mn
blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах