ХОЁР: ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
2.1. Ассоциациийн зорилго нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарт Хариуцлагатай уул уурхайг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож, тус салбарын талаар төрөөс явуулж буй бодлогод өөрийн гишүүдийн үзэл бодол, санал зөвлөмжийг тусгахыг эрмэлзэж, гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд ажил үйлчилгээ үзүүлэхэд оршино.
2.2. Дээр дурдсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Ассоциаци нь дараах үйл ажиллагаа явуулна. Үүнд:
2.2.1. Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн төсөл боловсруулахад оролцох, мөрдөгдөж буй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал өгөх, Эрдэс баялгийн салбарт бизнесийн тааламжтай, тогтвортой орчинг бүрдүүлэхэд чиглэсэн санал боловсруулж төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх,
2.2.2. Ассоциацийн гишүүдийн болон уул уурхайн салбарын хууль ёсны эрх ашгийг хохироосон төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хянуулах, өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар санал бэлтгэж холбогдох байгууллагад тавих, шийдвэрлүүлэх, Төрөөс эрдэс баялгийн салбарт явуулж байгаа бодлогыг хэрэгжүүлэхэд төсөл боловсруулж төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллах,
2.2.3. Ассоциацийн гишүүдийг ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, металлургийн үйлдвэрлэлийн техник, технологи; эдийн засаг-санхүү; бүтээгдэхүүний зах зээл, үнэ; холбогдох хууль тогтоомж болон бусад мэдээллээр хангах; Ассоциацийн гишүүдийг сургалт, давтан сургалтанд хамруулах, гишүүн байгууллагуудын ажиллагсдын сургалт, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах,
2.2.4. Ахмад үеэ халамжлах, ахмад болон залуучуудын холбоог бэхжүүлэх; Гишүүдийг гадаад, дотоодын болон олон улсын байгууллагуудтай үйлдвэрлэл, худалдааны болон шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад туслах,
2.2.5. Эрдэс баялгийн салбарын хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр боловсруулах, холбогдох байгууллагад хүргүүлэх,
2.2.6. Олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагад гишүүнээр нэгдэн орох, ижил зорилго бүхий төрийн бус байгууллагатай хамтран ажиллах,
2.2.7. Гишүүд ба бусад хуулийн этгээд, хувь хүмүүсийн хооронд гарсан маргааны асуудлаар гишүүдэд хууль эрх зүйн талаар зөвлөгөө өгөхөд зуучлах, арбитрын үйл ажиллагаа явуулах,
2.2.8. Эрдэс баялгийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, шагнал урамшууллын талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах
ГУРАВ. АССОЦИАЦИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1. Ассоциацийн эрх барих дээд байгууллага нь Ассоциацийн бүх гишүүдийн хурал (цаашид “Чуулган” гэнэ) байх бөгөөд Чуулган нь ээлжит болон ээлжит бус байна.
3.2. Чуулганы чөлөө цагт Чуулганаас сонгогдсон гишүүдээс бүрдсэн Ассоциацийн Зөвлөл Ассоциацийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
3.3. Ассоциацийн өдөр тутмын үйл ажиллагаа буюу гүйцэтгэх удирдлагыг ээлжит Чуулганаас сонгогдсон Ассоциацийн Ерөнхийлөгч, мөн Зөвлөлөөс томилогдсон Ассоциацийн Гүйцэтгэх захирал хамтран[G1] хэрэгжүүлнэ.
3.4. Ассоциаци нь Хяналтын зөвлөлтэй байна.
3.5. Ассоциаци нь Хүндэт Ерөнхийлөгчтэй байж болох бөгөөд Хүндэт Ерөнхийлөгчийг ээлжит Чуулганаар өргөмжилнө.
Ассоциацийн Чуулган, түүний чиг үүрэг, бүрэн эрх:
3.6. Ээлжит Чуулган жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
3.7. Ээлжит Чуулганы товыг тухайн жилийн санхүүгийн жил дууссанаас хойш ажлын 10 (арав) хоногт багтаан Ассоциацийн Ерөнхийлөгч товлох бөгөөд Чуулган хуралдааныг товлосон хугацаанаас 14 (арван дөрөв) хоногийн өмнө бүх гишүүдэд бичгээр, факсаар, цахим шуудангаар зарлана.
3.8. Чуулганаар дараах асуудал хэлэлцэж, шийдвэр гаргана:
3.8.1. Ассоциацийн дүрэм болон түүнийг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах,
3.8.2. Ассоциацийн ажлын үндсэн чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэх,
3.8.3. Ассоциацийн Зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх,
3.8.4. Ассоциацийн Зөвлөлийн ажилд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх,
3.8.5. Ассоциацийн Ерөнхийлөгчийг 4 (дөрөв) жилийн хугацаатайгаар сонгох, чөлөөлөх, түүний ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх,
3.8.6. Ассоциацийн Хүндэт Ерөнхийлөгчийг өргөмжлөх,
3.8.7. Ассоциацийн Хяналтын Зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх,
3.8.8. Ассоциацийн Хяналтын Зөвлөлийн тайланг хэлэлцэх, хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх,
3.8.9. Ассоциацийг өөрчлөн байгуулах, татан буулгах.
3.9. Ассоциацийн ээлжит бус Чуулган. Ассоциацийн Зөвлөлийн гишүүдийн бичгээр гаргасан саналын гуравны хоёрын, эсвэл Хяналтын Зөвлөлийн гишүүдийн бичгээр гаргасан саналын гуравны хоёрын, эсвэл Ээлжит бус Чуулган зарлан хуралдуулах тухай Ассоциацийн Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн Ассоциацийн Зөвлөлийн гишүүдийн бичгээр гаргасан саналын гуравны нэгийн саналаар тус тус зарлан хуралдуулж болно.
3.10. Ээлжит бус Чуулганаар Ассоциацийн Зөвлөлийн, эсвэл Хяналтын Зөвлөлийн, эсвэл Ерөнхийлөгчийн хэлэлцүүлэхээр санаачилсан асуудлыг хэлэлцэнэ.
3.11. Ээлжит болон ээлжит бус Чуулган нь нийт гишүүдийн 50-с доошгүй хувийн ирцтэйгээр хүчин төгөлдөр болно.
3.12. Ээлжит болон ээлжит бус Чуулганы ирц бүрдээгүй тохиолдолд Чуулганыг Ассоциацийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр 7 (долоо) хоног хойшлуулж, дахин зарлан хуралдуулна. Хэрэв дахин зарласан Чуулганы хуралдааны ирц бүрдээгүй тохиолдолд уг Чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн гишүүдийн 50-с доошгүй хувийн саналаар тухайн хэлэлцсэн асуудлын талаарх шийдвэр нь хүчин төгөлдөр болно.
3.13. Ассоциацийн Ерөнхийлөгчийг сонгох ээлжит Чуулганыг Ассоциацийн Хүндэт Ерөнхийлөгч даргалах бөгөөд Ассоциацын Ерөнхийлөгч сонгогдмогц Чуулганы хуралдааныг шинээр сонгогдсон Ерөнхийлөгч удирдана.
3.14. Ээлжит болон ээлжит бус Чуулганы хуралдааныг Ассоциацийн Ерөнхийлөгч даргална. Ерөнхийлөгчийн эзгүйд Ассоциацийн Хүндэт Ерөнхийлөгч ээлжит болон ээлжит бус Чуулганыг даргална.
Ассоциацийн Зөвлөл, түүний чиг үүрэг, бүрэн эрх
3.15. Ассоциацийн Зөвлөл нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
3.15.1. Үндсэн гишүүдийн төлөөлөл 9 хүн,
3.15.2. Гишүүний төлөөлөл 5 хүн байх бөгөөд Мэргэжлийн холбоодын төлөөлөл 1 хүн, үлдэх дөрөв нь Гишүүдийн [G2] төлөөлөл байна[G3] ,
3.15.3. Хувь Гишүүдийн төлөөлөл 1 хүн.
3.16. Ассоциацийн Зөвлөлийн гишүүнийг ээлжит Чуулганаар нэр дэвшүүлж, илээр санал хурааж, дийлэнх олонхийн [G4] санал авсан хүнийг 2 (хоёр) жилийн хугацаагаар сонгоно.
3.17. Ассоциацийн Зөвлөлийн гишүүн хугацаанаасаа өмнө (тодорхой шалтгаанаар) чөлөөлөгдсөн бол түүний орны хүнийг дараа жилийн ээлжит Чуулганаар сонгоно.
3.18. Ассоциацийн Зөвлөлийн хуралдааны шийдвэр олонхийн саналаар хүчин төгөлдөр болно.
3.19. Ассоциацийн Зөвлөлийн хуралдааныг Ассоциацийн ерөнхийлөгч удирдана.
3.20. Ассоциацийн Зөвлөлийн Даргыг Зөвлөлийн хурлаас Зөвлөлийн гишүүд Зөвлөлийн гишүүдийн хэн нэгнийг нэр дэвшүүлж, илээр санал хурааж, хоёр (2) жилийн хугацаатай сонгоно.
3.21. Ассоциацийн Зөвлөлийн Даргын эзгүйд түүний бичгээр үйлдсэн итгэмжлэлийн үндсэн дээр Зөвлөлийн гишүүдийн хэн нэг нь хуралдааныг удирдана.
3.22. Ассоциацийн Зөвлөл нь хуралдааны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
3.23. Ассоциацийн Зөвлөл нь хуралдааны бус хэлбэрээр шийдвэр гаргаж болно.
3.24. Ассоциацийн Зөвлөлийн хуралдааны бус хэлбэрээр гарсан шийдвэр Зөвлөлийн гишүүдийн бичгээр ирүүлсэн саналд үндэслэгдэж баталгаажина.
3.25. Ассоциацийн Зөвлөлийн шийдвэр болон Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг Зөвлөлийн дарга гарын үсэг зурж, Ассоциацийн тэмдэгээр баталгаажуулах бөгөөд уг шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийн үнэн зөвийг хариуцна.
3.26. Ассоциацийн Зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн Даргын саналаар тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
3.27. Ассоциацийн Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Гүйцэтгэх захирлаар 4 (дөрөв) жилийн хугацаатайгаар томилох, эсхүл ажлаас чөлөөлнө.
3.28. Ассоциацийн Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэж батална:
3.28.1. Ассоциацийн жилийн ажлын төлөвлөгөө, төсвийг батлах.
3.28.2. Ассоциацийн Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирлын цалин, урамшуулал, бусад зардлыг батлах.
3.28.3. Ассоциацийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээ, төсөв, ажлын төлөвлөгөөг батлах.
3.28.1. Ассоциацийн Гишүүний жилийн татварын хэмжээг тогтоох.
3.28.1. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хорооны ажиллах журмыг батлах.
Ассоциацийн Ерөнхийлөгч, түүний чиг үүрэг, эрх (цаашид “Ерөнхийлөгч” гэнэ):
3.29. Ассоциацийн Ерөнхийлөгч нь Ассоциацийн Чуулганаас сонгогдсон орон тооны албан тушаалтан байна.
3.30. Ассоциацийн Ерөнхийлөгч дараахь чиг үүргээ хэрэгжүүлнэ:
3.30.1. Ассоциацийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах
3.30.2. Ээлжит болон ээлжит бус Чуулган, мөн Зөвлөлийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх,
3.30.3. Ассоциацийн Гүйцэтгэх захирлын ажлыг удирдлагаар хангах,
3.30.4. Ассоциацийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлох,
3.30.5. Ассоциацийн тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах,
3.30.6. Ассоциацийн үйл ажиллагаанд шаардлагатай дүрэм, журмуудыг батлах, хэрэгжилтийг хангах
3.30.7. Ассоциацийн дүрэмд заасан зорилтот үйл ажиллагаа,
3.30.8. Зөвлөлийн ээлжит хуралд өөрийн хийж гүйцэтгэсэн хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлан тавьж, хэлэлцүүлэх болон бусад чиг үүрэг.
3.31. Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхтэй:
3.31.1. Ассоциацийг гадаад дотоодод бүрэн төлөөлөх
3.31.2. Ассоциацийн тамга, тэмдэгийг барих.
3.31.3. Ассоциацийн Гүйцэтгэх захирлаар томилуулах хүний нэрийг Ассоциацийн Зөвлөлд оруулах
3.31.4. Ээлжит болон ээлжит бус Чуулган, түүнчлэн Зөвлөлийн хуралдааныг товлон зарлуулах, мөн асуудал оруулж хэлэлцүүлэх
3.31.5. Зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр орох.
3.31.6. Хороодын үйл ажиллагаанд оролцох, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай бол үйл ажиллагааг зогсоох
3.31.7. Хороодын хуралдааныг тэргүүлэх.
3.32. Ерөхийлөгчийн дэргэд[G5] хэд, хэдэн чиглэлээр хороотой байж болно.
3.33. Ерөнхийлөгчийг бүрэн эрхийнх нь хугацаа дууссан, өөрийнхөө хүсэлтээр, нас барсан, эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон зэрэг тохиолдолд чөлөөлж болно.
Ассоциацийн Гүйцэтгэх захирал, түүний чиг үүрэг, бүрэн эрх (цаашид “Гүйцэтгэх Захирал” гэнэ)
3.34. Орон тооны албан тушаалтан байх бөгөөд Ассоциацийн санхүү, нягтлан бодох бүртгэл, боловсон хүчин, бичиг хэрэг, үйлчилгээ, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах эрх бүхий этгээд байна.
3.35. Ассоциацийг гадаад, дотоодод бүрэн төлөөлөх эрхтэй.
3.36. Ажлын албанд ажиллах ажилтныг ажилд авах, ажлаас халах, түүнчлэн Хөдөлмөрийн сахилгын хариуцлага оногдуулах эрхтэй.
Ассоциацийн Ерөнхийлөгчийн дэргэдэх Хороо, чиг үүрэг, бүрэн эрх (цаашид “Хороо” гэнэ)
3.37. Хороо нь Ассоциацын Ерөнхийлөгчид зөвлөмж гаргах бүхий орон тооны бус, түр хугацааны ажлын хэсэг байна.
3.38. Хороо нь хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна.
3.39. Хороод нь улиралд 1 (нэг) удаа, шаардлагатай бол хэд, хэдэн удаа хуралдаж болно.
3.40. Хороод нь Ассоциацийн Зөвлөлд болон Ерөнхийлөгчид, зөвлөмж гаргах эрхтэй.
3.41. Хороод нь ажлаа Ерөнхийлөгчид тайлагнана.
Хяналтын Зөвлөл, чиг үүрэг, бүрэн эрх
3.42. 5 (тав) хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүнийг ээлжит Чуулганаар нэр дэвшүүлж, илээр санал хурааж, дийлэнх олонхийн [G6] санал авсан хүнийг 3 (гурав) жилийн хугацаагаар сонгоно.
3.43. Ээлжит болон ээлжит бус Чуулганаас гарсан шийдвэрийн биелэлт, мөн Зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй бөгөөд санхүүгийн болон үйл ажиллагааны хоёр төрлийн [G7] хяналтыг хэрэгжүүлнэ.
3.44. Санхүүгийн болон Үйл ажиллагааны хяналтыг жилд нэгээс доошгүй удаа явуулна.
3.45. Хяналтын Зөвлөл нь Даргатай байх бөгөөд Хяналтын Зөвлөлийн дарга хуралдааныг удирдана.
3.46. Хяналтын Зөвлөлийн Даргыг Зөвлөлийн хурлаас Хяналтын Зөвлөлийн гишүүд өөрсдөө Хяналтын Зөвлөлийн гишүүдийн хэн нэгнийг нэр дэвшүүлж, илээр санал хурааж, хоёр (2) жилийн хугацаатай сонгоно.
3.47. Хяналтын Зөвлөлийн Даргын эзгүйд түүний бичгээр үйлдсэн итгэмжлэлийн үндсэн дээр Хяналтын Зөвлөлийн гишүүдийн хэн нэг нь хуралдааныг удирдана.
3.48. Хяналтын Зөвлөл нь хуралдааны хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
3.49. Хяналтын Зөвлөл нь зөвхөн ээлжти чуулганд ажлаа тайлагнах бөгөөд Хяналтын Зөвлөлийн дарга ээлжит чуулганд Хяналтын Зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлан тавьж, хэлэлцүүлнэ.
3.50. Дүрмээр олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Ассоциацийн Зөвлөл болон Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар зөвлөмж бичих, шаардлагатай бол тэдэнд Ассоциацийн үйл ажиллагаанд хамаарах Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд шаардлага тавих эрхтэй.
ДӨРӨВ. ГИШҮҮНЧЛЭЛ
4.1. Монгол Улсын болон гадаад улсын эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг тус Ассоциацийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дурын үндсэн дээр Ассоциацийн гишүүнээр элсэж болно.
4.2. Гишүүнээр элсэхдээ өргөдөл, анкетыг бичгээр бүрдүүлсэн байна. Уг өргөдөл, анкетын загварыг Ерөнхийлөгч батална.
4.3. Ассоциацийн гишүүдийн хэлбэр, тавигдах шалгуур, зарим эрх нь дараахь нөхцөлтэй байна:
4.3.1. Үндсэн гишүүн. Үндсэн гишүүн нь хайгуулын болон уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг компани байна.
4.3.3. Хувь гишүүн. Хувь гишүүн геологи, уул уурхайн салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг болон салбартай холбоотой үйл ажиллагаа явуулдаг компанид ажилладаг хувь хүн байна.
4.3.4. Хүндэт гишүүн. Хүндэт гишүүн нь өөрийн идэвхтэй үйл ажиллагаагаар Ассоциацийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, хүчин зүтгэл гаргасан гадаад, дотоодын иргэн байж болох бөгөөд гишүүний татвар төлөхгүй, ээлжит болон ээлжит бус чуулганд саналын эрхтэй оролцоно.
4.4. [G9] Үндсэн ба гишүүн байгууллага нь Ассоциацийн чуулган, бусад хурал, цуглаан болон гишүүдийн санал хураалтанд төлөөлөн оролцох эрх бүхий хүний нэрийг итгэмжлэлээр Ассоциацийн бичиг хэрэгт ирүүлнэ. Тухайн төлөөлөн оролцох эрх бүхий хүний нэрийг ямар ч үед эргүүлэн татаж авч болох бөгөөд энэ тохиолдолд орлох хүний нэрийг мөн адил итгэмжлэлээр бичиг хэрэгт ирүүлсэн байна.
4.5. Гишүүдэд Ассоциацийн Зөвлөлөөс тогтоосон тусгай журмын дагуу гишүүний гэрчилгээ олгоно.
4.6. Үндсэн гишүүн, Гишүүн, Хувь гишүүн нь гишүүний жилийн татвар төлнө. Татварын хэмжээ, төлөх хуваарийг Ассоциацийн Зөвлөл тогтооно.
4.7. Гишүүн нь тухайн жилийн татвараа төлөөгүй бол Ассоциацийн Зөвлөл гишүүний эрхийг нь 1 (нэг) жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ. Эрх нь түдгэлзсэн гишүүн нь тухайн жилийн татвараа дахин төлбөл Ассоциацийн Зөвлөл тухайн гишүүний эрхийг дахин сэргээнэ. Тухайн жилийн гишүүний татвараа төлөөгүй гишүүн ээлжит болон ээлжит бус чуулганд хуралд саналын эрхгүй оролцоно.
4.8. Салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд гишүүний татвар төлөхгүй.
4.9. Үндсэн гишүүн шар, Гишүүн хөх, Хувь болон Хүндэт гишүүн ногоон өнгийн мандатыг тус тус ашиглаж, Чуулганд оролцоно.
4.10. Гишүүн нь ээлжит болон ээлжит бус чуулганд бусад үйл ажиллагаанд өөрөө, эсвэл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцож, өөрийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
4.11. Гишүүн нь өөрөө, эсвэл түүний төлөөллийн этгээд Ассоциацийн Зөвлөл, Хяналтын Зөвлөлд сонгох, сонгогдох эрхтэй.
4.12. Гишүүн нь Ассоциацийн удирдлагын гаргасан шийдвэр болон санхүүгийн үйл ажиллагаатай танилцах эрхтэй.
4.13. Ассоциациас зохион байгуулсан аливаа арга хэмжээ, ажил үйлчилгээнд оролцох, үйлчлүүлэх болон журмаар тогтоосон хөнгөлөлт эдлэх эрхтэй.
4.14. Гишүүн Ассоциацийн гишүүнээс хүссэн үедээ татгалзах эрхтэй.
4.15. Хүндэт Ерөнхийлөгч болон гишүүн нь Чуулганд саналын эрхтэй оролцоно.
ТАВ. АССОЦИАЦИЙН САНХҮҮЖИЛТ, ТАЙЛАН
5.1. Ассоциацийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1. Гишүүний татвар, хураамж, хандив, тусламж,
5.1.2. Гишүүн бус бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламж,
5.1.3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого,
5.1.4. Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө.
5.2. Ассоциацийн орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өр, төлбөрийг барагдуулах зэргийг хориглоно.
5.3. Ассоциацийн Зөвлөлийн гишүүн, ажлын албаны ажилтнаас хувийн ашиг олох зорилгоор тухайн байгууллагын эд хөрөнгөөр санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.4. Улс төр, терроризмийн зорилгоор дотоод, гадаадын аливаа байгууллагад хандив өгөхийг хориглоно.
5.5. Ассоциаци нь тухайн жилийнхээ санхүү, татварын болон үйл ажиллагааныхаа тайланг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн захиргааны холбогдох байгууллагуудад гаргаж өгнө.
ЗУРГАА. АССОЦИАЦИЙГ ТАТАН БУУЛГАХ
6.1. Ээлжит болон ээлжит бус Чуулганаас уг Чуулганд оролцож буй бүх гишүүдийн дийлэнх олонхийн зөвшөөрснөөр Ассоциацийг татан буулгах шийдвэрийг гаргана.
6.2. Ассоциацийг татан буугдахад холбогдох өр төлбөрийг барагдуулсаны дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрвээ тийм байгууллага байхгүй бол бусад зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
6.3. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр Ассоциацийг татан буулгана.
6.4. Ассоциацийн татан буулгах шийдвэр гарсан үед татан буулгах комиссыг Хяналтын зөвлөлийн ахлагчаар удирдуулан түүний санал болгосноор 5 (тав) хүний бүрэлдэхүүнтэйгээр томилно. Татан буулгах комисс нь Ассоциацийн Зөвлөлөөс батлагдсан журмын дагуу ажиллана. Шаардлагатай тохиолдолд комиссын дарга татан буулгах ажилд хөндлөнгийн холбогдох байгууллагыг татан оролцуулах эрхтэй.
