
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн эрхэм зорилго нь гишүүд дэмжигч, сонирхогч хэн бүхэнд эрдэс баялгийн салбарын мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, тэднийг салбарын холбогдолтой мэдээ, мэдээллээр тасралтгүй хангаж байх явдал билээ.
Энэ ч үүднээс бид арав хоног тутмын “Эрдэс баялгийн мэдээ” сонин, долоо хоног бүр англи, монгол хэлээр гардаг “Долоо хоногийн мэдээ”, тус салбарын талаарх өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан мэдээллийг түүвэрлэн англи хэлээр гаргадаг “Mineral News” болон и-мэйл мэдээллийн үйлчилгээ, www.miningmongolia.mn цахим хуудсыг эрхлэн гаргаж байна.
Манай мэдээллийн нэг бүтээгдэхүүн, бидний цахим ертөнц дэх нүүр царай болох www.miningmongolia.mn цахим хуудас шинэчлэгдэж, шинэ өнгө төрх, агуулга хэлбэртэйгээр хэрэглэгч танаа очиж байна.
Эрхэм Та манай цахим хуудаснаас бидний тухай, манай мэдээллийн бусад бүтээгдэхүүн, зохион байгуулдаг арга хэмжээнүүдийн тухай мэдээлэл, эрдэс баялгийн салбарын гадаад, дотоод эх сурвалжийн мэдээ, гишүүн байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээлэл, сургалт, ажлын байрны талаарх зарыг үзэж болно.
Цахим технологийн эрин зууны иргэн Та хэрэгтэй мэдээллээ манай цахим хуудаснаас олно гэдэгт гүнээ итгэж байна.
Манай цахим хуудсыг сонгон үйлчлүүлсэн эрхэм Танд баярлалаа. Ажил хөдөлмөрт тань өндөр амжилтыг хүсье.
Д.Дамба
Хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж, гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, салбарын талаархи үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, гишүүддээ чиглэсэн үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлж, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нь МУУҮА-ийн эрхэм зорилго болно.
Үйл ажиллагааны зарчмууд:
(шинэчилсэн найруулга)
НЭГ: НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (цаашид “Ассоциаци” гэнэ) нь Төрийн бус байгууллагын болон холбогдох бусад Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон Монголын болон гадаад улсуудын эрдэс баялгийн салбарт эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн, төрийн бус болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн гишүүддээ үйлчилдэг биеэ даасан, өөрөө удирдах, ашгийн төлөө бус Монгол Улсын Төрийн Бус Байгууллага юм.
1.2. Оноосон нэр:
Монгол хэлээр:
“Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” Төрийн Бус Байгууллага.
Товчилсон хэлбэрээр “МУУҮА”,
Англи хэлээр:
“Mongolian National Mining Association” Non-profit Government Organization.
In short “MNMA” NGO.
1.3. Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж-8, “Геосан”
ХХК-ийн байр 5 дугаар давхар.
Утас: 976-11-314877, 976-11-331770;
Факс: 976-11-330032.
1.4. Ассоциаци нь 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба 1997 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хууль зүйн яаманд (хуучин нэрээр) шинэчлэн бүртгэгдсэн болно. Мөн 1997 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн дүрмээ шинэчлэн баталж, 2001 оны 03 дугаар сарын 02-ны болон 2006 оны 03 дугаар сарын 24-ны өдрүүдийн Бүх гишүүдийн хурлын …, … тоот шийдвэрүүдээр өөрийн дүрмэндээ нэмэлт, өөрчлөлт оруулсан болно.
1.5. Ассоциаци үйл ажиллагаагаа хугацаагүй явуулна.
1.6. Ассоциаци нь өөрийн тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
1.7. Ассоциацийн үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байна.
1.8. Ассоциаци нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг гадаадын болон Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулж болно. Уг салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үйл ажиллагааны журмыг Ассоциацийн Зөвлөл батална.
Ач холбогдол
Манай гишүүд
Гишүүнээр элсэх
Гишүүдийн булан
Хэлэлцүүлэг
Сургалт семинар
Ажлын байр
Ассоциацийн өдөр
Discover Mongolia Forum
Minetech Expo
Mine-IT Expo
Бусад