Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Гишүүнчлэл
A+ R A-
Гишүүнчлэл

Ач холбогдол

  1. Ассосиацийн гишүүн болсоноор уул уурхайн салбарын бодлогыг боловсруулах болон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэгт идэвхитэй үүрэг гүйцэтгэж түүнчлэн бодлого шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх боломжоор хангагдана.
  2. Уул уурхайн талаархи хэвлэл мэдээллийн болон бодлого боловсруулагчдын мэдлэг төсөөллийг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаанд гишүүд оролцох боломжоор хангагдана.
  3. Гишүүдэд Эрдэс Баялгийн Мэдээ сонин, 2 хэл дээр гардаг www.miningmongolia.mn вэб хуудсаар дамжуулан Монголын уул уурхайн салбарын талаархи шинэ чухал мэдээ мэдээллийг шуурхай тогтмол хүргэж байна. Мөн гишүүн компаниудын вэб хаягуудыг МУУҮА-гийн вэб хуудсанд байрлуулснаар гишүүд харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа, шинэ түншлэлийг бий болгох боломжтой болно.
  4. Гишүүд нь жил бүр зохиогддог Монголын уул уурхайн салбар дахь хамгийн нөлөө бүхий, өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа болох Дисковер Монголиа чуулган ба бусад арга хэмжээнд оролцохдоо тодорхой хөнгөлөлт эдлэнэ. Мөн МУУҮА-аас зохион байгуулах бусад төрлийн уулзалт арга хэмжээнүүдэд уригдан оролцсоноороо гишүүд нь үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид мөн ижил төрлийн үйлдвэрлэгчидтэй уулзах болон хамтран ажиллах өргөн боломжоор  хангагдана.
  5. Мэргэжлийн сургалтын болон боловсролын бусад байгууллагатай явуулах МУУҮА-ийн хамтын ажиллагааны үр өгөөжийг гишүүд ч мөн хүртэнэ. Энэ нь гишүүн байгууллагуудын хүний нөөцийн үр нөлөөтэй бодлогод дорвитой нэмэр хандив болох юм.

 

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах