Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн "Моннис" групп Канадын далд уурхайн чиглэлд манлайлагч “Думас” компанитай стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ. “Думас”-ын туршлагатай техникийн баг, “Моннис”-ын мэргэжилтнүүд, техник баазыг хослуулан уг түншлэл Монгол дахь далд уурхай ажиллуулж буй компаниудад үйлчилгээгээ хүргэх аж.
Лааг нэг секунд асаахад очир эрдэнийн 1.5 сая бичил хэсэг бий болдог гэж Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэд хийн түлш болон модыг түлэхэд үр дүн нь мөн ижил байсан тухай “Chemical communication” мэдээллээ.
Манай эмэгтэй геологичид хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг энэ ажлыг зөвхөн эрчүүд л хийдэг гэсэн ойлголтыг халж, геологийн салбарыг хөгжүүлэх , эх орныхоо эрдэс баялгийг нээн илрүүлэх ажилд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа билээ.
Энэхүү тайлан нь МОҮИТБС-ын 5 дугаар тайлан буюу 2010 оны Нэгтгэлийн гэрээт ажлын тайлан юм.
2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ОҮИТБС-ын Олон улсын удирдах хороо Монгол Улсыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын шаардлагыг хангасан орноор зарлан, хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс энэхүү нэгтгэл нь олон улсын шаардлагыг хангасан байгууллагын хувьд хоёрдахь тайлан нь юм.
Энэхүү тайлан нь Ажлын даалгаварт тусгагдсан зүйлсийн хүрээнд Ажлын хэсэг болон Үндэсний Зөвлөлд мэдээлэх зорилго агуулсанаас гадна олборлох үйлдвэрлэлийг сонирхогчдод мэдээлэл болгон ашиглахад зориулагдсан болно.
Манай уул уурхайн аврах алба Канадад төвтэй Уул уурхайн аврах албаны олон улсын байгууллагын гишүүн болжээ. Тус байгууллагын хурал саяхан Бээжинд болсон бөгөөд Монголоос гадна ОХУ, Украин, Зимбабве, Вьетнам улс гишүүнээр элссэн байна.
“Шарын гол” ХК анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргах болсныг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчээ. Компани Монголын хөрөнгийн захаас 17.7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө татах юм.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өнгөрсөн онд 1860.9 тэрбум төгрөг болж өсчээ. Энэ өсөлтөд газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 12.1 хувиас 2.3 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Ашигт малтмалын газраас гаргасан судалгаагаар хувиараа ашигт малтмал олборлогчид жилд 0.5 тонн алт олборлодог гэнэ.
Энэтхэгийн Мумбай хотноо дэлхийн хамгийн том очир эрдэнийн хөрөнгийн бирж нээгджээ.
Хөгжиж буй орнууд АНУ-ын хилээр гаалийн татвар төлөхгүйгээр 3400 нэр төрлийн бараа оруулах хөнгөлөлт эдэлдэг. Үүнийг Хөнгөлөлтийн ерөнхий систем гэдэг бөгөөд 129 орон эдэлдэг байсныг 2010 оноос эхлэн зогсоогоод байсан юм.
Ач холбогдол
Манай гишүүд
Гишүүнээр элсэх
Гишүүдийн булан
Хэлэлцүүлэг
Сургалт семинар
Ажлын байр
Ассоциацийн өдөр
Discover Mongolia Forum
Minetech Expo
Mine-IT Expo
Бусад