Өдгөө 3000 гаруй ажилтантай, жилдээ 77 сая долларыг цэвэр халаасалдаг агаад 1983 онд Австралийн хөрөнгийн биржид анх хувьцаагаа арилжжээ. Анхны жилдээ нэг сая долларын орлого олсноос, 38.500 долларын ашигтай ажиллаж байсан аж. Уул уурхай, барилгын салбараар дагнадаг энэ компани баруун Австралийн Перт хотноо төвтэй. Австралийн хөрөнгийн биржид “MAH” кодоор бүртгэлтэй “Macmahon”-ы жилийн эргэлтийн хөрөнгө нь 850 сая австрали доллар.
Үүсгэн байгуулагдсанаасаа дөрвөн жилийн дараа анхны уул уурхайн хэлцлийг хийж, Хойд газар (Northern Territory) дахь “Nobles Nob” алтны уурхайн малталтыг амжилттай гүйцэтгэсэн аж. Харин сүүлийн үеийн мэдээ гэвэл, 2009 онд “Macmahon” “Leighton”-той хамтран Пилбара дахь “BHP Billiton”-ы 220 км урт төмөр замыг байгуулсан байна.
