Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Мэдээ Гадаад эх сурвалжууд ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ 90 МЯНГАН ТОННООС ДАВНА
A+ R A-
2011 оны 9-р сарын 21, Лхагва гариг, 17:16
Rate this item
(0 votes)

ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ 90 МЯНГАН ТОННООС ДАВНА

Вольфрамын хэрэгцээ өсөж дэлхийн энэ төрлийн эрдсийн зах зээлийн хэрэглээ 2012 онд 91 мянган тоннд хүрнэ гэж шинжээчид тооцоолоод байна. Энэ нь дэлхийн вольфрамын нийлүүлэлтийн 75-аас дээш хувийг эзэлдэг БНХАУ-аас ихээхэн хамааралтай юм. Голлох үйлдвэрлэгч болох Хятадын араас ОХУ, Канад, Австри, Боливи, Португали улс орж байна.


Хятад улс вольфрамынхаа дийлэнх хэсгийг АНУ-д нийлүүлдэг. Тус улс экспортоо мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж байгаа нь өөрийн дотоодын хэрэгцээний өсөлт болон вольфрам агуулсан бүтээгдэхүүний экспорт буурсантай холбоотой аж. Цаашид уг металлын зах зээл ямар байх нь томоохон шинэ нөөц илрүүлэх хайгуулын ажлаас хамаарна.

Дэлхийн вольфрамын зах зээлийг хурдацтай өсгөж буй Ази, Номхон далайн орнуудын хэрэгцээ энэ онд 45 мянган тоннд хүрэх төлөвтэй байгаа гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн арван жилийн хэрэгцээний өсөлтөд дүн шинжилгээ хийж үзсэнээр жилийн өсөлт найман хувьд хүрнэ гэж дүгнэжээ. Үүний дагуу тооцсоноор энэ оны хэрэглээ ийм хэмжээнд хүрэх төдийгүй Хятад, Япон улсын экспорт АНУ болон Зүүн Европыг чиглэж байна.

Last modified on 2011 оны 9-р сарын 22, Пүрэв гариг, 10:48
Ganby

Ganby

Монгол улсын эрдэс баялаг уул уурхайн салбарын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, эрдэс баялгийн салбарын талаархи хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, эрдэс баялаг уул уурхайн салбарт урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Website: www.miningmongolia.mn
blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах