Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Мэдээ Гадаад эх сурвалжууд ГУРВАН “ОХИНТОЙ” “MESCO STEEL”
A+ R A-
2011 оны 10-р сарын 10, Даваа гариг, 16:41
Rate this item
(0 votes)

ГУРВАН “ОХИНТОЙ” “MESCO STEEL”

БНЭУ-ын хурдацтай хөгжиж буй компаниудын нэг нь “MESCO steel” аж. 1992 онд байгуулагдсан залуу компани хэдий ч гурван охинтой “эцэг”. Энэтхэгийн Барбильд төмрийн хүдрийн орд эзэмшихийн зэрэгцээ 65 хувийн агууламжтай, асар их төмрийн хүдрийн нөөцтэй Малангтоли ордоос хувьцаа эзэмшдэг гэнэ. Олборлосон төмрийн хүдрээ өөрийн “охин” компани “MISL”-т буталж шигшээд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


“MISL” нь 100 хувь экспортод чиглэсэн аж ахуйн нэгж бөгөөд Энэтхэг, Их Британийн хамтарсан компани юм. Техникийн тал дээр БНХАУ-ын “Sino Steel” корпорацитай хамтран ажилладаг юм байна.

“MESCO steel”-ийн “охидын” нэгийг “MESCO Airlines” гэдэг.1991 оны наймдугаар сард байгуулагдсан БНЭУ-ын анхны хувийн нисдэг тэрэг түрээслүүлдэг компани аж. Тэдний үйлчлүүлэгчид нь мужийн удирдлагууд, нийтийн хэвшлийн компаниуд байдаг гэнэ.

Харин “MESCO Kalinga Steel” жилд долоон сая тонн гангийн цувимал гаргах хүчин чадалтай. Тэдний бүтээгдэхүүн ороомог, цахилгааны холбогч, цувимал төмөр гээд нэр төрөл олонтой аж.

Last modified on 2011 оны 10-р сарын 11, Мягмар гариг, 10:13
Ganby

Ganby

Монгол улсын эрдэс баялаг уул уурхайн салбарын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, эрдэс баялгийн салбарын талаархи хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, эрдэс баялаг уул уурхайн салбарт урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Website: www.miningmongolia.mn
blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах