Монголын үндэсний статистикийн хорооноос салбаруудын энэ оны дундаж цалинг тогтоох судалгаа явуулснаа тайлагнав. 1020 гаруй аж ахуйн нэгж, 150.7 мянган ажилтан хамруулсан уг судалгааны дүнд нийт ажилчдын сарын дундаж цалин 427 мянган төгрөг болохыг тогтоожээ.
Тухайлбал, төрийн албан хаагч сардаа 432.200, санхүүгийн зуучлалынхан 846 мянга, үйлчилгээний салбар 130 мянган төгрөгийн цалинтай бол уул уурхайнхан 750 мянгыг авдаг аж.
