Алдаа
  • JUser::_load: Unable to load user with id: 130

Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Мэдээ Дотоод эх сурвалжууд Оюу Толгойн Мэдээллийн Төвийн нээлт боллоо
A+ R A-
2012 оны 1-р сарын 10, Мягмар гариг, 17:40
Rate this item
(0 votes)

Оюу Толгойн Мэдээллийн Төвийн нээлт боллоо

ot

Монгол Улс, Улаанбаатар (ot.mn) Монголын өмнийн говьд “Зууны” хэмээх тодотголтой бүтээн байгуулалтыг өрнүүлж буй Оюу Толгой компанийн Мэдээллийн төвийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга, доктор Г.Батсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Матт Гили, Олон нийтийн мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар болон Мэдээллийн төвийн ажилтнууд, зочид оролцлоо.

 

 

Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга, доктор Г.Батсүх Мэдээллийн төвийг нээж хэлсэн үгэндээ “Монгол орон даяар идэр есийн хүйтэн тачигнаж байна. Гэхдээ энэ өдрүүдэд манай хамт олон өмнийн говьд Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтыг өрнүүлж, 70 хувьд хүргэсэн амжилтаар буухиалж байна. Ийм цаг үед Монголдоо уул уурхайн Мэдээллийн төвийг нээж байгаа нь чухал арга хэмжээ юм. Оюу Толгойн Мэдээллийн төв Монгол орны уул уурхайн салбарын түүх, хөгжил, хэтийн ирээдүйн талаархи мэдээллийг иргэдэд нээлттэй өгөх зорилготой. Тиймээс Мэдээллийн төвоюутан залуучууд, эрдэмтэн судлаачид, мэдээлэл авах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Мэдээллийн төвийг байгуулахаар сонгож авсан газарч тохиолдлынх биш. Их, дээд сургуулиуд төвлөрсөн орчинд буюу оюутан залуучуудад ойрхон газрыг сонгосон. Оюу Толгойн Мэдээллийн төв дэлхийн хэмжээний хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ил тод байлгах, орчин үеийн технологи нэвтрүүлэх үүрэгтэй гэж хэлж болно” хэмээн онцлов. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Оюу Толгой бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хамгийн том төслүүдийн нэг. Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Зөвхөн Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад өнөөдөр 18 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 11 мянга буюу 60 гаруй хувь нь монголчууд. Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойшхи богино хугацаанд давхардсан тоогоор Оюу Толгой компани Монголын 2400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагаас 887 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Дурдсан хугацаанд мөн Оюу Толгой төслийн барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьд хүрлээ. Ингэснээр Оюу Толгойг ашиглах төслийг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө эхлүүлэх боломж бүрдэж байна” гэлээ.

Ийнхүү Оюу Толгойн Мэдээллийн төв үүдээ нээлээ. Монгол Улсын хөгжлийн түлхүүр нь уул уурхай гэгдэж, эдийн засгийн өсөлтийн хурд энэ салбараас хамаарч байгаа үед уул уурхайн Мэдээллийн төв байгуулах нь онцгой ач холбогдолтой. Оюу Толгой компани Мэдээллийн төвийг байгуулахдаа олон нийтэд уул уурхайн талаар мэдээлэл, мэдлэг түгээх, Оюу Толгой төсөлтэй холбоотой бодит мэдээллийг шуурхай хүргэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго тавьжээ. Тодруулбал, компанийн ил тод нээлттэй байх бодлого, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачлага, нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх зорилгын үндсэн дээр Мэдээллийн төвийг байгуулсан байна.

Оюу Толгойн Мэдээллийн төвийн хаяг: 
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо (МУИС-ийн хичээлийн IV байрны хажууд)
Холбоо барих утас: 11-353366

 

Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)

Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.

Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.

Оюу Толгойн Фейсбүүк хаяг (http://www.facebook.com/oyutolgoi
Твиттер хаяг (http://twitter.com/OTMongolia)-аар бидэнтэй холбогдож болно.

 

Last modified on 2012 оны 1-р сарын 11, Лхагва гариг, 11:22
Ganby

Ganby

Монгол улсын эрдэс баялаг уул уурхайн салбарын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, эрдэс баялгийн салбарын талаархи хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, эрдэс баялаг уул уурхайн салбарт урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Website: www.miningmongolia.mn
blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах