Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Мэдээ Дотоод эх сурвалжууд ЭВДЭРСЭН ГАЗРУУДАД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХЭРХЭН ХИЙХИЙГ ТОДОРХОЙЛНО
A+ R A-
2012 оны 1-р сарын 12, Пүрэв гариг, 08:57
Rate this item
(0 votes)

ЭВДЭРСЭН ГАЗРУУДАД НӨХӨН СЭРГЭЭЛТ ХЭРХЭН ХИЙХИЙГ ТОДОРХОЙЛНО Featured

Ашигт малтмалын газар БНСУ-ын “КОЙКА” олон улсын байгууллагатай хамтран уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд орсон газруудыг судлах гурван сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлж байна. Ингэхдээ эвдрэлд орсон газруудаас ус, хөрсний дээж авч лабораторид шинжлэх юм. Энэ хүрээнд нийтдээ 300 гаруй газарт судалгаа хийнэ.

Манай улс эвдрэлд орсон газруудынхаа хөрс, усыг судалснаар нөхөн сэргээлт яаж хийхээ тодорхойлох юм. Мөн судалгааны ажил дууссаны дараа эвдэрсэн болон нөлөөлөлд орсон газруудын нэгдсэн мэдээллийн сантай болно. Төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд дууссаны дараа лабораторийн тоног төхөөрөмж болон судалгааны ажилд хэрэглэсэн бүх зүйлийг манай улсад шилжүүлж өгнө. Ингэснээр Монгол Улс уул уурхайгаас үүдэлтэй хөрс, усны бохирдлоо шинжлэх нэгдсэн том лаборатори, мэргэшсэн боловсон хүчинтэй болох юм.

 

Last modified on 2012 оны 1-р сарын 13, Баасан гариг, 17:52
Bilgee

Bilgee

 

Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй.

2004 оноос МУУҮА-ийн хэвлэлийн төлөөлөгч, “Эрдэс баялгийн мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж байна.

 

 

Social Profiles

blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах