Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Мэдээ Дотоод эх сурвалжууд АШИГТ МАЛТМАЛЫН 40 ОРД ИЛЭРЧЭЭ
A+ R A-
2012 оны 1-р сарын 16, Даваа гариг, 03:37
Rate this item
(0 votes)

АШИГТ МАЛТМАЛЫН 40 ОРД ИЛЭРЧЭЭ

Уул уурхайгаа түшиглэн хөгжихөөр зорьж байгаа аймгуудын нэг нь Говь-Алтай. Тус аймагт өнөөгийн байдлаар нүүрс, алт, зэс, төмөр, хар тугалга зэрэг ашигт малтмалын 40 орд, 375 илэрц тогтоогдоод байгаа аж.

Тухайлбал, 50 сая тоннын нөөцтэй Биндэрьягийн голын магнезитийн, 200-300 тонн нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн, 80 гаруй сая тоннын нөөцтэй Зээгт, Хүрэн гол, Хөв булаг, Цахиурт, Мааньтын нүүрсний ордууд одоогоор нээгдээд байгаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар алтай нутагт нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефтийн чамгүй хэмжээний нөөц бий гэх.
Цээл сумын Таяннуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр олборлох, Чандманийн Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайнуудын олборлолтыг эрс нэмэгдүүлэн баруун бүсийнхний хэрэгцээг хангах, хил залгаа улс орнууд руу экспортлох боломжтой аж.
Түүнчлэн Жаргалан, Дэлгэр сум дахь Цахиур, Хөв булгийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулж ажиллуулах, бага оврын цахилгаан станцуудын түлшинд зориулан нүүрсийг хийжүүлэх, коксжуулах төлөвлөгөө боловсруулжээ. Талын мэлтэсийн алтны ордыг ашиглах, Дэлгэр суманд ураны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тайшир суман дахь цементийн түүхий эдийг түшиглэн жилд 50-100 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр байгуулан өөрийн болон хөрш зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангавал төрөлх нутаг нь богино хугацаанд хөгжинө гэж Говь-Алтай аймгийнхан үзэж байна.
Тайшир сумын хром, магнезитын ордыг түшиглэн галд тэсвэртэй барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, Тонхил сумын гялтгануурын орд газрыг ашиглах, Тайшир, Есөнбулаг, Баян-Уул, Шарга, Бигэр, Эрдэнэ сумдын шаврын орд газруудыг түшиглэн тоосгоны үйлдвэр байгуулж хөрш зэргэлдээ аймгуудын зах зээлд нийлүүлэх, эрдсийн түүхий эдийн боловсруулалтын төвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гээд ашиглаж л чадвал олон боломж, хөгжлийн гарцууд энэ нутагт бий.

Bilgee

Bilgee

 

Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй.

2004 оноос МУУҮА-ийн хэвлэлийн төлөөлөгч, “Эрдэс баялгийн мэдээ” сонины эрхлэгчээр ажиллаж байна.

 

 

Social Profiles

blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах