Login

Та хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ МУУҮА-ийн цахим хуудсанд нэвтэрснээр агуулгад бүрэн хэмжээгээр хандах боломжтой болно.

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци

Mongolian
Баннер
Нүүр Мэдээ Дотоод эх сурвалжууд АССОЦИАЦИЙН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЧУУЛЛАА
A+ R A-
2012 оны 1-р сарын 24, Мягмар гариг, 04:15
Rate this item
(1 Vote)

АССОЦИАЦИЙН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ЧУУЛЛАА Featured

МУУҮА-ийн бүх гишүүдийн ээлжит чуулган өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд болж өнгөрлөө. Хийж бүтээснээ тайлагнаж, цаашид хийх ажлаа танилцуулж, гишүүдийнхээ санаа оноо, байр суурийг сонссон Чуулганы үйл ажиллагааны талаарх тэмдэглэлээ уншигч Танаа хүргэе.

МУУҮА-ийн гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна хэмээн гүйцэтгэх захирал Н.Алгаа илтгэлийнхээ эхэнд дурдсан. Өнгөрсөн жил 150 орчим байгууллага, аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэж байсан бол өдгөө энэ тоо 186-д хүрчээ. Энэ бол тус ассоциацийн нэр хүнд, цар хүрээ уул уурхайнхны дунд өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буйн илрэл гэж хэлж болно. Гишүүддээ зориулсан үйлчилгээг тогтмолжуулж, тэдний эрх ашгийг хөндсөн олон асуудлаар хурал зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь 2011 оны онцлох гол ажил байлаа. Тухайлбал, гишүүдийг өөр хооронд нь танилцуулах, шаардлагатай чухал мэдээлэл өгөх зорилго бүхий “Асоциацийн өдөр” арга хэмжээг тогтмолжуулсан, салбарын холбогдолтой хуулиудын асуудлаар уулзалт зөвлөгөөн зохион байгуулсан зэргийг энд дурдаж болно. Тэдгээрээс “Уул уурхайгаа аврая” хөдөлгөөнтэй хамтарч Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуультай холбогдуулан зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэг, “Эрдсийн бүтээгдэхүүний үнэлгээ болон татвар ногдуулалт” экспортын бүтээгдэхүүнд ногдуулж буй татвартай холбоотой томохон хэлэлцүүлэг зэргийг онцлон дурдаж байв.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа бол бидний гол анхаарах ёстой сэдэв. Тэгвэл энэ хүрээнд Уул уурхайн хүний нөөцийн хөгжил ТББ, Орхон аймаг дахь Технологийн сургуультай хамтран аюулгүй ажиллагааны сургалтыг 11 удаа зохион байгуулсан бөгөөд сургалтад хамрагдагсдын 90 хувь нь тус ассоциацийн гишүүд байв.

2011 оныг тус ассоциаци “Мэргэжлийн холбоодыг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд салбарын мэргэжлийн холбоодыг олон нийтэд сурталчлах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, тодорхой чиглэлээр хамтран ажиллав. Тухайлбал, Монголын өрөмдлөгийн холбоо, “Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ-ын зохион байгуулсан аливаа арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд сурталчилсны сацуу БНСУ-ын Уул уурхайн холбоотой хамтран мэргэжлийн холбоодын төлөөллийг тус улсын ашигт малтмалын боловсруулах үйлдвэр, нөхөн сэргээсэн газартай танилцах аяллыг зохион байгуулсныг дурдаж болно.

Тайлант онд МУУҮА-ийн Өмнөговь аймаг дахь Төлөөлөгчийн газар амжилттй сайн ажилласныг үнэллээ. Төлөөлөгчийн газар тус аймагт байгуулагдсанаар гишүүдэд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоох, нутгийн иргэдэд салбарын талаар үнэн зөв мэдлэг мэдээлэл өгөх ажилд ахиц гарсан гэхэд болно.

МУУҮА-иас хэвлэл мэдээлэлтэй харилцах, мэдээлэл сурталчилгаа, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлыг гишүүдээс хандив дэмжлэг босгох замаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч хангалттай хэмжээний мөнгө цуглараагүйн улмаас энэ чиглэлээр дорвитой томоохон ажил хийж чадсангүй. Гэсэн ч дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж уламжлалт “ТМ” телевизтэй хамтран ард иргэдэд уул уурхайн салбарын талаарх үнэн зөв ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор “Хариуцлагатай уул уурхай”, “Ийгл” телевизийн “Уурхайн гүнд” нэвтрүүлгийн хэд хэдэн дугаарыг бэлтгэн гаргасан байна.

МУУҮА 2012 онд юу хийх вэ? Тус ассоциаци нь дурдсан он үйл ажиллагаагаа илүү шинэлэг байдлаар төлөвлөж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж гишүүддээ хүргэхээр болсноо гүйцэтгэх захирал Н.Алгаа танилцууллаа. Үүнд, гишүүдтэй харилцах харилцааг өргөжүүлэх, МУУҮА-иас эрхлэн гаргадаг мэдээллийн бүтээгдэхүүнүүдийг түгээх сувгийг зохион байгуулах, төр, олон нийттэй харилцах харилцааг улам эрчимжүүлэх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Ялангуяа мэдээллийн бүтээгдэхүүнүүдийг улам чанаржуулахад анхаарч ажиллахаар болсныг гишүүдэд танлцуулсан. Энэ талаар тус ассоциацийн олон талт харилцааны менежерБ.Батбилэг илүү тодорхой танилцууллаа.

2012 онд тус ассоциациас 11 дэх жилдээ эрхлэн гаргаж буй “Эрдэс баялгийн мэдээ“ сониныг дахин цаасан хэлбэрээр гаргаж эхлэх, www.miningmongolia.mn цахим хуудсыг гишүүдийн мэдээлэл солилцох гол суваг болгохоор төлөвлөж байна.

Чуулганаар 2011 онд амжилттай ажилласан зарим мэргэжлийн холбоо, гишүүдийг шагнасан. Үүнд, “2011 оны шилдэг Мэргэжлийн холбоо”-гоор Уул уурхайн зөвлөх инженерүүдийн холбоо, “2011 оны шилдэг Үндсэн гишүүн”-ээр “Бороо гоулд” ХХК, “2011 оны шилдэг гишүүн”-ээр “Хера эквипмент” ХХК-г тус тус шалгарууллаа.

ТӨР, ЗАСАГТАЙ ХАРИЛЦАХ ЧИГЛЭЛД ГОЛ АНХААРЛАА ХАНДУУЛАХЫГ ХҮСЭВ


Чуулганд оролцсон гишүүдээс МУУҮА-ийн үйл ажиллагаатай холбоотой нилээд санал гарсан. Үүнийг тоймлон хүргэе.

Г.Шархүү /Баяжуулагчдын холбоо/: Өнгөрсөн хугацаанд МУУҮА-ийн үйл ажиллагаанд багагүй өөрчлөлт, дэвшил гарсан. Тухайлбал, санхүүгийн зөрчил арилах гэх мэт олон жишээг дурдаж болно. Харин цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлд анхаарах хэрэгтэй. Уг нь мэргэжлийн холбоодын төлөөллийг МУУҮА зохион байгуулж төрийн холбогдох байгууллагын удирдлагатай цуврал уулзалт хийсэн ч үр дүнтэй болоогүй. Учир нь тэд сайхан хүлээ жавч, санал хүсэлтийг уриалгахан сонсдог ч түүнийг хэрэгжүүлдэггүй, үйл ажиллагаандаа тусгадаггүй. Иймээс ЭБЭХЯ, АМГ, МХЕГ, СХЗҮТ зэрэг байгууллагатай гэрээ байгуулж ажилламаар байна.

АМТХ-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад холбоод идэвхтэй оролцмоор байна. Үүний зэрэгцээ МУУҮА-иа дэмжиж, хамтран ажиллахыг уриалья. Тус тусдаа ажил зохож, төрийнхөнтэй харьцаад байвал тэд ч тоохгүй, холбоодын ажил ч явахгүй.

Б.Пүрэвтогтох /Уул уурхайн хүрээлэн/: Чуулганаар МУУҮА-ийн ажлаа тайлагнаж, төлөвлөж буй хэлбэрт сэтгэл хангалуун байна. Төлөвлөлтийн шинжлэх ухааны дагуу хийснийг сайшаамаар байна. Эхлэл нь сайн боллоо гэж үзэж байна.

Гишүүнчлэлийн асуудалд анхаарлаа хандуулмаар байна. Гишүүнгүй ассоциаци байж болохгүй. Энэ чиглэлээр дагнасан хүн ажиллавал зүгээр

МУУҮА үндэсний гэсэн чиг хандлагаа тодорхой болгох хэрэгтэй. Үндэсний уул уурхайнхаа дэмжих чиглэлээр тодорхой ажил зохиоё.

Ж.Цэвээнжав /Өрөмдлөгийн холбоо/: Чуулганы үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна. Өнөөдөр МУУҮА-ийн бүрэлдэхүүнд эрдэс баялгийн салбарын холбогдолтой геологи, геофизик, газрын тосныхон дутагдаж байна. Энэ бүгд нийлж байж эрдэс баялгийн салбарынхан болно. Тэднийг нэгтгэснээр МУУҮА улам хүчирхэгжиж, төрийн бодлогод нөлөөлж чадна. МУУҮА-ийн шүхэр зарчим нь хамгийн зөв структур. Энэ зарчмын дор холбоод нэгдэж төртэй шаргуу тулж ажиллая.

Л.Даваацэдэв /”Монгол нүүрс” ассоциаци/: МУУҮА-ийн бүтэц, ажиллах хэлбэр шинэ цаг үе рүү орж буй нь ажиглагдлаа. Миний бодлоор МУУҮА шүхэр байгууллага гэдэг зарчим руу үйл ажиллагаагаа хандуулах хэрэгтэй. Тухайлбал, МУУҮА, манай ассоциаци хоёрт давхар гишүүнчлэгддэг компаниуд бий. Иймд “Монгол нүүрс” ассоциацийг МУУҮА боломжтой хэлбэрээр чадавхижуулах, “Монгол нүүрс” ассоциаци МУУҮА-ийн өмнө үүрэг хүлээж ажиллах саналыг дэвшүүлж байна.

Н.Хүрэлбаатар /”Өмнийн говийн элс” ХХК/: МУУҮА-ийг хамгаалах чиглэлээр ажиллах шаардлага гарч иржээ хэмэн ойлгож байна. Миний санал гэвэл төр, засагтай харилцах нэгж байгуулж ажиллахыг хүсье

С.Давааням /”Эрдэнэт үйлдвэр” ХХК/: МУУҮА-ийг хангалттай сайн ажилласан гэж дүгнэмээр байна. МУУҮА-ийн нэрэнд “Үндэсний” гэсэн үг байгаа. Энэ утгаараа улс орны хэмжээний үйл ажиллагаа явуулахад анхаарлаа хандуулмаар байна.

н.Нацагдорж /”Ворлд эквипмент плаза” ХХК/: Цаг үеийн нөхцөл байдлаас болж уул уурхайгаар бизнес хийх хандлага нийгэмд ихэссэн. Тиймээс гадуур зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд МУУҮА зохих хэмжээгээр хамтарч, тэр хэрээр орлого ольё.

2-рт, гишүүнчлэл дээр анхаарах хэрэгтэй. Уул уурхайн мэргэжилтэй хэн бүхэн МУУҮА-ийн гишүүн байх ёстой. Иймд гишүүний ангилал бий болгоё.

Б.Батбилэг

Last modified on 2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 17:39
Ganby

Ganby

Монгол улсын эрдэс баялаг уул уурхайн салбарын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци нь 1994 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, эрдэс баялгийн салбарын талаархи хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, эрдэс баялаг уул уурхайн салбарт урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Website: www.miningmongolia.mn
blog comments powered by Disqus

Гишүүнчлэл

Ач холбогдол

Манай гишүүд

Гишүүнээр элсэх

Гишүүдийн булан

Хэлэлцүүлэг

Хүний нөөц

Сургалт семинар

Ажлын байр

Үйл явдал

Ассоциацийн өдөр

Discover Mongolia Forum

Minetech Expo

Mine-IT Expo

Бусад

Холбоо барих

Манай хаяг

Санал хүсэлт

Сурталчилгаа байршуулах

Хамтарч ажиллах