top of page
Responsible mining

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ
УУРХАЙ ХӨТӨЛБӨР

Уурхайг ашигласнаар улс орны хөгжилд нь нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээ юм.

Asset 3.png

Хариуцлагатай Уул уурхай гэж юу вэ?

Уурхайг ашигласнаар улс орны хөгжилд нь нэмэртэй, ард түмний амьдралд тустай, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохиролгүй байхыг хэлэх ба энэ нь уул уурхайг төлөвлөж эхлэхээс авахуулаад дуусах хүртэл хийгдэх олон талын цогц арга хэмжээ юм.

Монголын уул уурхайн Үндэсний Ассоциаци нь 2006 оноос Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгыг гаргаж эрхэм зорилгоо “Монгол улсын эрдэс баялгийн салбарт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцох....” гэж тодорхойлж, энэхүү зарчмийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.

 

Монголын уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх, тэдгээрийн тогтвортой хөгжлийг хангах,тэдгээрийн дунд манлайлагчдийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү кодексийг МУУҮА- ийн ажлын алба боловсруулж, Ассоциацийн зөвлөл хэлэлцэж Чуулганы хуралдаанаар дэмжигдэн хэрэгжүүлж байна.

Сүүлийн мэдээ мэдээллүүд

design_staffs.jpg

Хариуцлагатай Уул Уурхай
Хөтөлбөр

Монгол улсын төр засаг, уул уурхайн компаниуд, ард иргэд Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үзэл санаан дээр нэгдэж хамгийн олон оролцогч тал санал нийлсэн аргачлал нь МУУҮА-иас хэрэгжүүлж буй ХУУ хөтөлбөр юм.

Хөтөлбөр нь “Монголын хариуцлагатай уул уурхай нь эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлогч стандарт мөн” гэсэн хариуцлагатай уул уурхайн үзэл санаа болон “Монголын нийт ард түмэн хариуцлагатай уул уурхайн үзэл санааны дор энэ салбарын талаарх үнэ бодит мэдлэг, мэдээлэлтэй болох, улмаар харилцан санал бодлоо солилцох орон зайг бий болгох явдал юм” гэсэн хариуцлагатай уул уурхайн эрхэм зорилго, мөн үйл ажиллагааны 8 зарчим дээр суурилсан.

Холбогдолтой материалууд

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сайн дурын кодекс, кодексийг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн 3 баримт бичиг гарсан ба тухайн хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексийг нэвтрүүлэх сургалтанд хамрагдах, кодексийн дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамжина. Харин МУУҮА нь кодексийн дагуу гаргасан тайланг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.

bottom of page