Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форум БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдлаа.
Тус форумд МУУҮА-ийг төлөөлөлж Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Зөвлөлийн гишүүн А.Далангурван (Саусгоби Сэндс ХХК), Б.Дуламсүрэн (Оюу Толгой ХХК), Ж.Оюунчимэг (МоЭнКо ХХК), Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, үндсэн гишүүн Х.Амаржаргал (Рио Тинто Монгол ХХК), Л.Ганбаяр (Оюут Улаан ХХК) нар оролцлоо.

Форумын үеэр "Бээжингийн гадаад соёл, худалдааны холбоо"-той 2 талын харилцаагаа өргөжүүлэн хамтын ажиллагааны гэрээг МУУҮА-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа байгууллаа.
