ИЛ ТОД, ХАРИУЦЛАГТАЙ УУЛ УУРХАЙН ӨДӨРЛӨГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛОХ ГЭЖ БАЙНА.
Оролцогч талууд ил тод, хариуцлагатай уул уурхайн талаарх ерөнхий ойлголт, стандарт, сайн туршлагыг хэлэлцэж, мэдлэг хуваалцах замаар чадавхаа бэхжүүлэх, уул уурхайн салбарын тус сум орон нутгийн эдийн засаг, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг өгөгдөлд түшиглэн хэлэлцэх, улмаар иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, оролцоонд тулгуурласан сайн засаглалыг бэхжүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршиж байна.
Та арга хэмжээнд оролцохыг хүсвэл доорх пост дээр байрлах QR кодыг уншуулан суудлаа баталгаажуулаарай (https://forms.gle/QjBCaGcjpTJWA87XA)
Хэзээ: 2023 оны 06 дугаар сарын 16, 18, 20-нд Хаана: Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Даланзадгад сумдад
Зохион байгуулагч: Өмнөговь аймгийн ЗДТГ, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Хил хязгааргүй алхам төрийн бус байгууллага, Mongolian Data Club
Санхүүжүүлэгч, дэмжигч: Өмнөговь аймгийн ЗДТГ, Цогтцэций ЗДТГ, Ханбогд сум ЗДТГ, Олон улсын санхүүгийн корпораци

