top of page

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН 2023-2024 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТЛАВ

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН 2023-2024 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТЛАВ


Энэ жилийн салбарын хэлэлцээрт анх удаа ажил олгогч нарын төлөөлөл орж олон асуудлаар ажилчдын төлөөлөлтэй санал солилцон салбарын хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд талууд анхаарч ажиллахад санал нэгдэв.



Хэлэлцээрт УУХҮЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Батбаяр, Үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлж МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Д.Долгор, салбарын ажил олгогч эздийг төлөөлж МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар гарын үсэг зурж, баталгаажуулав.



Гэрээ хүчин төгөлдөр болж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд хүчинтэй ба хэлэлцээрт талуудын харилцан тохиролцсоны үндсэн дээр цалин хөлс болон бусад асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулж болох ба талууд салбарын хэлэлцээрийн биелэлтийн явцыг хамтран жил бүр дүгнэж хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах юм.




bottom of page